top of page
43271721_853624324761896_2715712653099008000_n.jpg

Partial 
Scholarship 

in USA

АНУ-д 40-70% тэтгэлэг
Хэлний бэлтгэл + Бакалавр, Бакалаврын чиглэлээр суралцах боломжтой 

Хөтөлбөрийн танилцуулга

"Voice of the World" боловсролын төв нь 2016 оноос хойш АНУ-ын 30 мужийн 40 гаруй их сургуулиудтай хамтран 40-70% тэгтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Америкийн нэр хүнд бүхий их дээд сургуулиудад өндөр чадвартай оюутан залуусыг сургалтын хөнгөлөлттэй үнээр суралцуулах юм. 

1645818989843.jpg

Хөтөлбөрийн онцлог

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь /Сургалтын төлбөр + Байр + хоол/ -ны төлбөрөөс 40-70% тэтгэлэг авах боломтжтой​

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

  • 16-наснаас дээш Монгол улсын иргэн

  • 10 жил эсвэл их сургуулиа амжилттай төгссөн байх

  • 2-оош дээш  их сургууль дамжиж шилжээгүй байх

  • TOEFL/IELTS-ын оноотой байх /TOEFL -ын оноо 60-аас дээш/

  • (Жич: Хэрэв таны TOEFL/IELTS-ын оноо бага байвал манай хөтөлбөрт хамрагдан хэлний бэлтгэлд хөнгөлөлттэй суралцах боломжтой ба суралцсаныхаа дараа TOEFL/IELTS-ын оноо авч дахин тэтгэлэгийн хуваарь шинээр авах боломжтой)

  • Сургуулийн голч дүн/GPA/ 3-аас дээш байх

College Campus

"Тэтгэлэг нь оюутны суралцсан байдал, амжилт, анкет бөглөсөн байдал, ирээдүйн хүсэл эрмэлзлэл, тухайн улс орны тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан үзэж тэтгэлэгийн хувийг тогтооно."

Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол давуу тал

  • Хямд зардлаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших

  • Бусад тэтгэлэгт шаардагдах өндөр шалгуургүй

  • Хугацаа алдалгүй мэргэжил дээшлүүлдэг

  • Төгсөөд ОУ-ын болон Монголын томоохон байгууллагууд, компаниудад цалин өндөр ажил хийдэг

  • АНУ-д хуулийн дагуу  ажил хийх боломжтой

  • Оюутны чөлөөт цагаар өөрийгөө хөгжүүлэх.

  • Олон орны найз нөхөдтэй болно.

  • Төгссөнийхөө дараа OPT хөтөлбөр буюу АНУ-д 1-3 жил ажиллах эрхийг давхар авах боломжтой

Хөтөлбөрт хамрагдах үе шат

  1. Манай төв дээр ирж бүртгүүлэх - Доорх бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай

    • Хөтөлбөрийн анкет бөглөх

    • Өөрийн CV бэлтгэх /Англи хэл дээр/

    • Гадаад пасспорт

    • Сургуулийн диплом/гэрчилгээ /Англи хэлний орчуулгын хамт/

    • Дүнгийн хуулбар /Дэлгэрэнгүй/

    • TOEFL/IELTS-ын оноо батламж

    • Хоёр багшын тодорхойлолт/Манай төвөөс анкет авах/

    • Хоёр хуудас оюутны өөрийнх нь эссэ

  2. Хөтөлбөрийн төлөөлөгчидтэй Zoom ярилцлага хийнэ

  3. Та АНУ-д суралцах 40-67% тэтгэлэгийн 5-10 хуваарь хүлээн авна

  4. Та өөрийн сонголтоо санал ирсэнээс хойш 7 хоногийн дотор гаргах бөгөөд сонголтыг тухайн үед нь баталгаажуулна.

  5. I-20 урилагыг тэтгэлэгийн эрхтэй цуг хүлээн авч АНУ-ын элчинд визээ мэдүүлнэ

"Voice of the World"

©2022 by "Voice of the World"

bottom of page